БРИК /Бразил, Орос, Энэтхэг, Хятад/ улсын хамтын ажиллагаа нь зөвхөн тэдний ашиг сонирхолд бус хямаралын үр дагаврыг үүрч байгаа дэлхийн эдийн засагт тустай байна. Екатеринбург хотноо 6-р сарын 16-нд болох БРИК-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө Хятадын Гадаад хэргийн дэд сайд Хэ Яфэй мэдэгдэв. Дэлхийн хүн амын 20 гаруй хувь нь БРИК-ийн орнуудад оршин суудаг. Эдгээр орны эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. “Үүнээс гадна БРИК-ийн гишүүн орнууд олон чухал асуудлаар нэг байр суурьтай бөгөөд олон улсын бодлогод тэдний нөлөө байнга өсч байна” гэж дипломат хэлэв. БРИК-ийн удирдагчид дэлхийн эдийн засгийн хямарал, хүнсний аюулгүй байдал, санхүүгийн системийг шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ. “БРИК-ийн орнууд тогтмол уулзахыг Хятад улс хүсч байна” гэж Хэ Яфэй уламжлав. Екатеринбургт болох дээд хэмжээний уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцоно.