Хойд Солонгос ямар төрлийн пуужин харвах бодолтой байгаа мэдээлэл Оросын цэргийнхэнд байна. Орос улсын Ерөнхий жанжин штабын дээгүүр тушаалын эх сурвалж энэ тухай сэтгүүлчдэд мэдэгджээ. Үүний зэрэгцээ пуужин харвах тухай хугацааны талаарх мэдээлэл оросын талд хараахан байхгүй байна. Эх сурвалжийн хэлснээр энэ чиглэлийн дагуу агаар-сансрын орон зайд хяналт тавих оросын хэрэгсэл бодит цагаар байдлыг хянаж байна. Пхеньян баллистик пуужин харвасан даруйд түүнийг бүртгэнэ. БНАСАУ-ын төр засаг алсын тусгалтай пуужин харвах бодолтой байгаагаа урьд мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Шар, Япон тэнгисийн тодорхой хэсэгт хөлөг онгоц зорчихыг түр хориглосон юм.