АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн салбарт Орос улстай хамтран ажиллах “асар их сонирхолтой” байна. Энэ тухай Пентагоны тэргүүн Роберт Гейтс АНУ-ын Конгрессын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэв. АНУ, Орос улсад пуужингийн довтолгооноос хамгаалах салбарт түншүүд болох боломж бий гэж тэр үзэж байна. Тухайлбал Орос улсад радарыг хамтран ашиглах, тус улсын нутаг дэвсгэрт мэдээлэл солилцох төв байгуулах тухай ярьж байна гэж Гейтс хэлэв. Пентагоны тэргүүний саналаар Москвад долдугаар сарын эхэнд Д.Медведев болон Барак Обама нарын хооронд болох яриа хэлэлцээний нэг зүйл энэ сэдэв байж болох юм. АНУ-ын ирэх жилийн батлан хамгаалахын төсөвт Чехид радар, мөн Польшид амдан сөнөөгч байрлуулах тухай зардал ороогүй гэж Гейтс тэмдэглэв. Ийм их өртөгтэй төсөл хэрэгжүүлэх нь зохистой эсэхийг нарийвчлан задлан шинжлэх шаардлагатай болохыг Обама урьд нэг бус удаа мэдэгдсэн билээ.