ЗХУ-ын ардын жүжигчин Людмила Зыкина 80 нас хүрлээ. Түүний хоолой Орос улсын бэлэг тэмдэг болж, олон дууг олны хүртээл болгосны дотор “Ижил мөрөн”, “Оренбургийн өдөн алчуур” зэрэг дуу юм. Дуучны урын санд орос ардын дуу болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын 2 мянга гаруй бүтээл, романс багтдаг. Нэрд гарсан дуучны 6 сая гаруй хувь цомог борложээ. Улс төрийн томоохон зүтгэлтэн, Чарли Чаплин, Шарль Азнавур, Фрэнк Синатра, Марк Шагал зэрэг дэлхийн урлагийн гарамгай төлөөлөгчид түүний авьяасыг шүтэн биширсэн юм. Дуучин өөрийгөө хэзээ ч од гэж үзэж байгаагүй билээ. Зыкина ойгоо тохиолдуулан “Россия” улсын академийн ансамбльтай хамт орон даяар айлчлан тоглоно.