Оюутны анхны барилгын отряд 6-р сарын 12-нд Сочи хотын олимпийн объектод ажиллахаар явлаа. Спортын барилга барихад оролцох 17 мянган өргөдөл ирснээс 300 гаруйг сонгожээ. Олимпийн барилгын ажилд 5 мянган хүн оролцох боломжтой. Оюутнууд үүнээс гадна Владивостокт Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын объект, Ленинград мужид атомын цахилгаан станц, Красноярскийн хязгаарт Железногорскийн ТЭЦ барина. Барилгын энэ ажид дор хаяж 12 мянган залуус оролцоно.