Нью-Йоркийн бирж дээр нефтийн үнэ оны эхэнд дээд хэмжээнд хүрэв. Мягмар гаригийн худалдаа хаах мөчид баррель “хар алтны” үнэ 70 гаруй доллароос давжээ. Шинжээчид нефтийн гэрээний эрэлт ихэссэнийг долларын ханш буурсантай холбон тайлбарлаж байна. Дэлхийн эдийн засгийн байдал эрүүлжих шинж тэмдэг ажиглагдлаа. Хямарал хурдан дуусч, нефть бүтээгдэхүүний хэрэглээ, түүнийг боловсруулалт өссөний дүнд аж үйлдвэрлэлийн өсөлт сэргэнэ гэж брокерууд үзэж байна.