НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, мөн Япон, Өмнөд Солонгос улс БНАСАУ-ын талаар тогтоолын төслийг эцэслэн уялдууллаа. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин баримт бичгийн эхийн тухайд тохиролцоонд хүрч байгаа тухай мэдэгдэв. Гурав дахь долоо хоног үргэлжилж байгаа зөвлөлгөөнөөр төлөөлөгчид Умард Солонгосын талаар тодорхой арга хэмжээ авах тухайд санал нэгдээгүй байна. Баримт бичигт Пхеньяны талаар хатуу арга хэмжээ авахаар тусгах ёстой хэмээн үзэж байгаа Орос улс цөмийн асуудлаарх яриа хэлэлцээг сэргээх хаалгыг хаах хэрэггүй гэжээ. БНАСАУ тавдугаар сарын төгсгөлд хоёр дахь удаа цөмийн туршилт хийж, ойрын тусгалтай пуужин харвасан юм. Одоо алсын тусгалтай баллистик пуужин харвахаар бэлтгэж байна.