Гүржийн сөрөг хүчин төр засагт илүү их дарамт шахалт үзүүлж байна. Тбилис хотноо өнөөдөр эсэргүүцлийн шинэ цуглаан зохион байгуулна. Сөрөг хүчний удирдагчдын нэг Леван Гачечилазе өчигдөр ерөнхийлөгч Михаил Саакашвилитэй уулзаж, төрийн тэргүүний суудлаас огцрох зэрэг сөрөг хүчний шаардлагыг биелүүлэхийг түүнээс шаарджээ. Ерөнхийлөгч ард түмэнтэй тохиролцох хүсэлгүй байна гэж Гачечилазе хэлэв. Сөрөг хүчний таамгаар нэгэн зэрэг сая орчим хүн цуглах жагсаал цуглааныг Гүржийн бүх бүс нутагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Сөрөг хүчин Саакашвилийг хүний эрхийг зөрчсөн, улс орныг эдийн засгийн хямаралд унагсан хэрэгт буруутгаж байна.