Пакистаны Пешавар хотод дэлбэрэлтэд дор хаяж 11 хүн үрэгдэж, 70 орчим хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд гадаадын хоёр хүн байна. Нэг нь оросын иргэн, нөгөө нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссариатын ажилтан, канадын иргэн байгаа тухай пакистаны цагдаа уламжлав. Таван одтой “Перл Континенталь отель” зочид буудлын ойролцоо лхагва гаригийн шөнө дэлбэрчээ. Олон улсын хэд хэдэн байгууллагын ажлын байр оршдог энэ зочид буудалд НҮБ-ын 25 ажилтан байжээ. Амиа золиослогч террорист зочид буудлын өмнө дэлбэрэх хэрэгсэл бүхий автомшины тавьж, дэлбэрэлт үйлдсэн байж магадгүй хэмээн урьд мэдэгдсэн юм. Пакистаны зүүн баруун хэсэгт байгаа талибан хөдөлгөөнийг талыг баримтлагчид дэлбэрэлт үйлдсэн байж магадгүй хэмээн цагдаагийнхан үзэж байна.