АНУ, Умард Солонгос хоорондын сөргөлдөөнд зохисгүй бас нэгэн шинэ хүчин зүйл бий болов. Америкийн хоёр сэтгүүлч эмэгтэйг БНАСАУ-д хөдөлмөрийн шоронд 12 жилээр хорих шийтгэл өчигдөр хүлээлгэжээ. 
АНУ-ын иргэн Лора Лин, Юна Ли нар БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэсэн тул, 12 жил засан хүмүүжүүлэх ажил хийх ял эдлэх болж байна. Умард Солонгосын хилчид тэднийг 3-р сарын 17-нд саатуулсан билээ. Албан ёсны хувилбараас харахад умард солонгосын урван тэрслэгчдийн тухай мэдээллийг Хятадад цуглуулж байсан эдгээр сэтгүүлчид хятадын Туманган голын эргээс умард солонгосын талд хууль бусаар нэвтэрчээ. Хатуу шийтгэл Пхеньян Вашингтон хоорондын өнөөгийн харитлцааны байдалын илрэл боллоо. БНАСАУ цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнээс гарч, 5-р сарын сүүлээр цөмийн туршилт ахин хийсэн нь хоёр талын харилцааг хүндрүүлэв.
Оросын ШУА-ийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн солонгос судлалын төвийн захирал Георгий Толорая БНАСАУ-ын  бодлого эрс өөрчлөгдсөн шалтгааныг хөндөн ярихдаа: "Хэлцээ хийх чиг бодлого стратегийн урьтлал чиглэлд нь нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг  Пхеньян бүр өнгөрсөн онд хийсэн бололтой. Бараг зургаан жил үргэлжилэсэн зургаан талт хэлэлцээний хүрээнд эдийн засгийн тусламж Пхеньянд үзүүлж, тус хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсаны хариуд аюулгүй байдлы нь баталгаатай хангахыг амласан билээ. Энэ томьёоллыг бүр 2005 онд уялдуулан зохицуулжээ. Үнэн чанартаа Пхеньянд өгсөн амлалтыг биелүүлсэнгүй. Харин ч Пхеньян цөмийн хөтөлбөрөө зогсоож, реактора жагсаалтаас гаргасан юм. АНУ цөмийн хөтөлбөрөө зогсоосныг батлахыг БНАСАУ-аас шаардсан нь тэгэх цаг болоогүй байхад тавьсан шаардлага болсон. Өмнөд Солонгост засгийн эрхэнд гарсан консерватив засгийн газар, сүүлийн 10 жилд Пхеньянд туслах талаар тохиролцсон бараг бүх зүйлийг хянаж үзэв". Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн эрүүл мэндийг харгалзан хату шахалт үзүүлэх бодлого явуулахаар шийдвэрлэв.
Үүний уршгаар тохирсон бүх шийдвэрийг хянан үзэж, умард солонгосын цөмийн хөтөлбөрийг сэргээв. НҮБ-ын АЗ БНАСАУ-ын эсрэг шинэ хоригийн тухай тогтоол дээр ажиллаж байна. БНАСАУ-ыг террорыг дэмжигч орнуудын жагсаалтанд ахин буцааж оруулахтухай АНУ мэдээлэв. Өөрийн хариуд Умард Солонгос найр тавихгүй байна. Америкийн хоёр эмэгтэй сэтгүүлчийн шийтгэл үүнийг нотлон харууллаа.
Ийм нөхцөлд Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг зургаан талт хэлэлцээнд оролцож буй өөр орнуудын үүрэг нэмэгдэж байна. Америкийн ахмад дипломат ажилтан АНУ-ын Төрийн н.б. дарга асан Генри Киссинжер үүнийг арга буюу хүлээн зөвшөөрлөө. Тэрээр «Вашингтон пост» сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ АНУ БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг дангаар шийдвэрлэж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.