Лондон дахь Сотбисийн дуудлага худалдаанд оросын уран зургуудыг үрьд үзэгдээгүй өндөр үнээр худалдлаа. Тухайлбал Исаак Бродскийн « Сувилагч эх хүүхдүүдийн хамт» уран  зургийг 937 мянган фунтг стерлин, Борис Кустодиевын «Хөдөөгийн яармаг» зургийг 2,8 сая  фунт  стерлингээр худалдсан нь анх дуудсан үнээс хоёр дахин давжээ. Николай Рерихийн «Нандин зүйл»уран  зургийн анхны  дуудсан үнэ 300-500 мянган  фунт стерлинг байсанаа эцэст нь 702 мянгаар худалдагджээ. Сотбисийн дуудлагын худалдаанд  27 уран зургаас 17-г худалдсан  энэ онд анх удаа зохион байгуулсан оросын урлагийн оройн дуудлага худалдааны дүнд сэтгэл ханамжтай байна. Эдгээр уран зургийг нийт 7,9 сая  фунт стерлингээр худалдлаа. Хямрал гарсан ч оросын урлагийн бүтээл цуглуулагчид дээд зэргийн чанартай ховор уран зургуудыг худалдаж авахын төлөө өрсөлдөхөд бэлэн байна.