Канадын Ванкуверыг амьдрахад хамгийн тохиромжтай таатай нөхцөлтэй хот хэмээн үзсэн байна. Британийн «Эдийн засагч» сэтгүүлээс газраас явуулдаг жил дутмын судалгааны дүнгээр Австрийн нийслэл Вена хот хоёрт, Австралийн Мельбурн гуравт оров. Москва тохилог тухай нөхцлийн үзүүлэлтээр хятадын нийслэлээс өмнө 69-р байр эзлэжээ. Бээжин өнгөрсөн оны Олимпийн наадмын өмнө нөхцөл байдлаа сайжруулсан ч 76-р байрт  байна. Хүн амын амьжиргааны түвшин, нийгмийн тогтвортой аюулгүй байдал, хүрээлэн бүй орчин, эрүүл мэнд соёлын хөгжил түүнчлэн бара үйлчилгээний чанарыг харгалзан нэлээд тохилог тухтай хотуудын рейтингийг гаргадаг юм. Алжирийн нийслэл болон Бангладешийн нийслэл Дакка, Зимбабвейн нийслэл Хараре хотыг тохилог бус гэж үзэж хамгийн сүүлд оруулжээ.