Алтайн хязгаарын телөөлөгчид Оросын соёлын төвийг Ховд хотноо нээхээр Монгол Улсын зорилоо. Алтайн их сургуулийн эрдэмтэд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Алтайн УИС, Ховдын УИС, Монголын анд нөхөдийн нийгэмлэгийн хоорондын гэрээг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан оросын соёлын төвийг Ховдод нээж байгаа юм.
Ховдын УИС-ийн гадаад хэл соёлын дээд сургууль тус төвийг байгуулахыг санаачилсан бөгөөд Алтайн УИС мөн санаачилгыг дэмжлээ. Эдүүгээ зохион байгуулалтын олон асуудлыг шийдвэрлээд байна. Нэлээд их хэмжээний ном зохиол, орос хэлийн болон соёлын нэвтэрхий толь бичиг, үзүүлэн танилцуулах хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйлийг төвд авчиржээ. Түүнээс гадна Алтайн сэхээтнүүдийн төлөөлөгчид хэд хэдэн зураг, гэрэл зургийг тус төвд бэлэглэжээ.