Забайкальскийн хязгаарын засаг дарга Равиль Гениатулин тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсын Дорнод аймагт хийсэн албан ёсны айлчлалын дунгээр Забайкальскийн хязгаар ба МУ-ын Дорнод аймгийн засаг захиргааны хоорондын худалдаа эдийн засаг, ШУТ, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Түүнээс гадна хил орчмын бүс нутгуудын 2009-2010 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө болон 2009 онд онц байдлаас сэргийлэн сэрэмжилж хор уршгий нь арилгах хамтрасан үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.
Хил орчмын бүс нутгуудын засаг дарга нар, харилцан визгүй зорчих болон Чит, Чойбалсан хооронд төмөр замын шууд харилцаа тогтоох боломжийг авч үзэж хэлэлцлээ. Эдүүгээ манай хоёр орон хамтарсан хэд хэдэн төсөл түүний дотор Соловьевоос Баян-Түмэн өртөө хүртэл төмөр замыг засварлан шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгааг Гениатулин дурдав. Иймээс визгүй зорчих асуудал одоо цаг үеэ олсон асуудал болсон гэж оросын хязгаарын засаг дарга үзэж байна. Гениатулин эл асуудлыг хоёр орны ГХ-ийн яамдын хэмжээнд авч үзэж боловсруулахыг монголын талд санал болгов.