ТУХН-ийн орнуудын ариун цэврийн албадын удирдагчид Москвад өнөөдөр уулзана. Шинэ гарсан A(H1N1) томуунаас сэргийлэх хамтрасан арга хэмжээг боловсруулах нь уулзалтын гол асуудал юм. Ийм уулзалтыг 2006 оноос хойш хийж байна. Тэр үед гарсан шувууны томуу нь өрөнхий эмч нарын анхаарлын төвд байсан. Шувууны томуунаас сэргийлэхээр тусгай 36 лабораторийг ТУХН-д нээсэн билээ. Орос улсаас тэдгээрт тоног төхөөрөмж нийлүүлж, боловсон хүчин бэлтгэсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын уламжилснаар шинэ төрлийн ханиадаар өвчлөсөн тохиолдлыг 73 улсад бүртгээд байна. Мөн 25 мянга гаруй хүн халдвар авсан бөгөөд 139 нь нас баржээ. ОУ-д халдварт авсан гурван тохиолдлыг бүртгээд байна.