Террорын эсрэг өргөн  хүрээтэй сургуулийг БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн бэлтгэлийн хүрээнд тус улсад болно. «Их хэрэм -6» хэмээх сургуулийг хятадын нийслэлийн ойр хавийн бүс нутагт болох юм. Энэ арга хэмжээхятадын нийслэл ба бүс нутгийн террорыг няцаах  боломжийг тогтоох, онцгой нөхцөлд явуулах ажиллагааг сургуулилах зорилготой. Хятадын баруун нутгаас террорын аюул учруулж байна гэж орон нутгийн шинжээчид үзсэн юм. Тэнд  он гарсаар «Дорнод Туркестан» салан тусгаарлагчдын хөдөлгөөний,  нууц долоон голомтыг устгажээ. Энэ хөдөлгөөн лалын шашинт улсыг хятадын нутаг дэвсгэрт цогцлон байгуулахын төлөө тэмцэж байна. Үг байгууллага «Аль-Каида» бүлэгтэй хамссан гэж сэжиглэж байгаа  бөгөөд тэд Хятадад террорын ажиллагааг нэг бүс удаа зохион байгуулсан юм.