Гүржийн сөрөг хүчний, ерөнхийлэгч Михаил Саакашвилийг огцоруулахыг шаардсан тэмцэл хөдөлгөөн эхлэснээс хойш өнөөдөр хоёр сар болж байна. Сөрөг хүчний төлөөлөгчид энэ нэг ёсны ойгоо парламентын байрны өмнө цуглаан зохион байгуулж, дараа нь ДХЯ, Ерөнхий прокурорын газрын дэргэд  хийх жагсаалаар тэмдэглэх бодолтой байна. Энх тайванч тэмцэл хөдөлгөөн сөрөг намуудын санаачилгаар 4-р сарын 9-нд эхэлсэн билээ. Ийм арга хэмжээ Тбилисид өдөр бүр болж байна. Цуглаан парламентын байрны өмнө орой бүр болж байна. Түүнчлэн тэмцэл хөдөлгөөн гүржийн олон нийтийн телевизийн байр болон ерөнхийлэгчийн өргөөний дэргэд өдөр бүр 5-р сарыг дуустал болсон. Сөрөг хүчний хамгийн том арга хэмжээ 5-р сарын 26-нд боллоо. 60 мянга гаруй хүн гүржийн нийслэлийн гудамж талбайд гарч ерөнхийлэгч Саакашвилийг огцоруулахыг шаардав. Төрийн тэргүүн эрх мэдлийнх нь хугацаа 2013 онд дуустал огцрохгүй гэж, ерөнхийлэгч болон түүнийг тойрон хүрээлэгсэд  нэг  бус удаа мэдэгдсэн билээ.