Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нар Москвад өнөөдөр уулзаж, хямралын эсрэг төлөвлөгөөг батлаж, хямралын эсрэг санг байгуулах бодолтой байна. ОУ-ын засгийн газрын хэвлэлийн албанаас уламжласнаар Орос, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудын ерөнхий сайд нар худалдаа, эдийн засгийн салбарт хямралын эсрэг хамтын хүчин чармайлт гаргах асуудалд анхаарлаа хандуулах юм. Энэ онд ажиллаж эхлэх хямралын эсрэг санг байгуулах тухай гэрээнд Арменийн оролцоотойгоор гарын үсэг зурна. Санг дүрмийн 10 тэрбум долларын хөрөнгөтэйгээр байгуулж. Орос түүний үлэмж хэсэг буюу  7,5 тэрбумыг гаргаж байна. Москвад өнөөдөр тус байгууллагын улс хоорондын зөвлөлийн хуралдаанаас гадна Орос, Белорус, Казахстан улсуудын Гаалийн холбооны дээд байгууллагын зөвлөлгөөн болно. Эдгээр уулзалт интеграцийн үйл явцыг эрчимжүүлэх, хямралын эсрэг хамтрасан арга хэмжээг өрөгжүүлэх зорилготой.