Тайландын өмнөд Наратхиват мужийн сүмд үл таних этгээдүүд 10 хүнийг буудан сөнөөжээ. Мөн шархдсан 19 хүний 13-ынх  нь биеийн байдал муу байна. Гэмт хэрэг оройн мөргөл үйлдэх үед болжээ. Зэвсэгтэй таван буюу зургаан хүн сүмд дайран орж, мөргөл үйлдэгсэдрүү гал нээжээ.  Амь үрэгдэгсдийн дотор Сүмийн лам байна. Хүч хэрэглэх ажиллагаа Наратхиват болон өмнөдийн өөр хоёр Яла, Паттани хэмээх мүжүүдад сүүлийн үед гаарч байна. Тэндхийн салан тусгаарлагчид эдгээр мужийг Тайландаас салгаж, тэнд лалын шашинт улсыг цогцлоон байгуулахыг оролдож байна.