Умард Солонгосын хөлөг онгоцуудыг заавал шалгаж нэгжлэг хийх тухай зүйл ангийг БНАСАУ-ын эсрэг хоригийн тухай НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслөөс хасахаар шийдвэрлэжээ. АЗ ийн хянан шалгах ажиллагаа явуулах хүсэлт тавьж байна гэж түүний оронд бичнэ. Хятадын төлөөгчид үй олноор хөнөөгч зэвсэгт хамаатай материалыг эрэхийн тулд БНАСАУ-ын далбаа бүхий хөлөг онгоцуудыг заавал шалгахыг шаардсан зүйл ангийг эсэргүүцсэн юм. Ийм шалган байцаах ажиллагаа зэвсэгт мөргөлдөөнд хүргэж мэднэ гэж БНХАУ үзэж байна. АЗ-ийн байнгын таван гишүүн Их Британи, БНХАУ, Орос, АНУ, Франц улсууд түүнчлэн Өмнөд Солонгос, Япон  улс, БНАСАУ-ын 5-р сард хийсэн 2 дахь туршилттай холбогдуулан тогтоох хоригийн тухай тогтоолыг боловсруулж байна. Зарим мэдээ баримтаас харахад энэ баримт бичгийн агуулгаар өнөөдөр бүрэн төгс тохиролцож болзошгүй.