«Эйр Франс» компанийн нисэх онгоц осолдсоны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг Атлантийн далайгаас олоод байна. Бразилийн эрэлийн  албад тус компанийн онгоц Атлантын далайд унах үед амь үрэгдсэн 24 хүний цогцосыг уснаас гаргаад байна. Бразилийн тэнгисийн цэргийн ба цэргийн нисэх хүчний албан ёсны төлөөлгчид энэ тухай мэдээлэв. Бразилийн Цэргийн нисэх хүчний хурандаа Энри Муньосын ярьснаар бол эдгээр цогцосыг Фернанду-ди-Норонья олтригоос зуун-хойно 640 км ба нисэх онгоцны сүүлчийн электрон дохио явуулсан газраас 70 км зайтай газараас олжээ. Түүнчлэн бразилийн Тэнгисийн цэргийн хүчин А-330 нисэх онгоцны хойд талын томоохон хэсгийг далайгаас гаргав. Энэ нь «хар хайрцаг» гэгчийг олоход туслах байх. Учир нь өөрөө бичигч төхөөрөмж нь онгоцны чухам ард талд байдаг. Түүнээс гадна онгоцны далавчийн нэг хэсэг, хэд  хэдэн эд анги, зорчигчийн суудал, LCD, хүчил төрөгч бүхий төхөөрөмж, зорчигчдын зарим эд хогшилыг олоод байна. Рио-де- Жанейро-Парис чиглэлийн А-330 нисэг онгоц 32 орны 216 зорчигч  багийн 12 гишүүнтэй байсан. Онгоц Бразилийн эрэг хавийн нутгаас бараг 1500 км зайтай усанд 6-р сарын нэгэнд унасан юм.