ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвийн объектоор тунхагласан Телецкийн ер бусын нуурыг хамгаалах холбооны хуулийн төслийг Алтайн бүгд найрамдах улс боловсруулж байна. Төлөөлөгчид бүгд найрамдах улсын удирдлага, эрдэмтэн, Телецкийн нуурын эргийн тосгоны оршин суугч, цөөн тооны уугуул ард түмний холбоотой зөвлөлдөнө. Алтайн депутатууд 2008 оны 11-р сард Телецкийн нуурыг Байгаль нуурын адилаар байгалийн онцгой хамгаалалттай нутаг статустай болгох холбооны хуулийг Улсын Думд батлуулах санаачилга гаргасан юм. 223 ам.км талбайтай нуур /гүн нь 325 м/ ундын цэвэр усны нөөцөөр Орос улсад хоёрдугаар байрт Байгаль нуурын дараа ордог юм. Холбооны субъектын түвшинд өнөөдөр үйлчилж байгаа хууль эрхийн акт нуурыг хамгаалахтай холбоотой бүх асуудлыг шийдэх аргагүй байна. Энэ нь аялал жуулчлал, усан санд аж ахуйг хөгжүүлэхтэй холбоотой билээ.