Якутад гэрлийн диод чийдэн буюу нанотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Орос улсын хойд хэсгийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Штыров болон “Роснанотехнологи” компанийн удирдагч Анатолий Чубайс нар гэрээнд гарын үсэг зурав. Урт удаан эдэлгээтэй, эрчим хүч хэмнэсэн, найдвартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг РОСНАНО болон Якутын бүгд найрамдах улсын ОНЭКСИМ хөрөнгө оруулалтын бүлэг хэрэгжүүлнэ. Санкт-Петербургт болсон уулзалтын үеэр Штыров болон Чубайс нар нанотехнологийн салбарт хөрөнгө оруулалтын хамтарсан төслөө үргэлжлүүлэхээр шийдсэн байна.