Владимир Федосеевын удирдлаганд Чайковскийн нэрэмжит симфони найрал хөгжмийн Японд хийж байгаа аялан тоглолт жинхэнэ ялалтаар өндөрлөллөө. Оросын тус хамтлаг японы 7 хотод 10 концерт тоглож, найрал хөгжмийн бүх жанрыг үзэгчдэд толилууллаа. Төгсгөлд нь Токио хотын “Сантори-холл”-д оросын гарамгай хөгжмийн зохиолч Петр Чайковскийн уран бүтээлийн оргил хэмээн хүлээн зөвшөөрдөг “Иоланта” дуурь тоглов. Японд тэр оросын хамгийн дуртай зохиолчдын нэг бололтой. Симфони их найрал хөгжмийн хамтлаг аялан тоглолтоо Японд гайхалтай өндөрлөллөө. Владимир Федосеев тэргүүтэй хөгжимчид үүний урьд Бразил, Аргентин, Австри, Швейцари зэрэг улсад тоглосон билээ. Энэ бүх улсад тэдний концертыг үзэгч, шүүмжлэгчид алаг нижигнүүлэн ташиж, хүлээж авч байв.