Орос улсын гадаадын түншүүд зах зээлийн урт хугацааны ирээдүйд итгэлтэй хэвээр байна. Энэ тухай ерөнхий сайд В.Путин гадаадын хөрөнгө оруулалтын тухай комиссийн хурал дээр мэдэгдэв. Энэ оны эхний улиралд Орос улсын эдийн засагт гадаадаас 12 тэрбум доллар орж ирсэн тухай тэр мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар бага байгаа юм. В.Путины үзэж байгаагаар энэ нь дэлхийн эдийн засгийн хямаралтай холбоотой аж. “Гэхдээ 12 тэрбум доллар манайд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн” гэж тэр тэмдэглэв. Комисс гадаадын 60 гаруй томоохон хөрөнгө оруулагчдын өргөдлийг хэлэлцэж байна.