Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн 4 орон нэгдсэн валютын тухай гэрээнд гарын үсэг зурав. Саудын Арави, Бахрейн, Кувейт, Катарын төлөөлөгчдийн мэдээлснээр баримт бичигт зохицуулалтын зөвлөл байгуулахаар тусгажээ. Энэ баримт бичгээр гэрээний хэрэгжилт тухайлбал Персийн булангийн төв банкийг хянана. Оман болон Арабын нэгдсэн Эмирт улс гэрээнээс татгалзжээ.