Зохиолч Андрей Геласимов “Тал нутгийн бурхад” дэлхийн 2-р дайны тухай романаар “Үндэсний хамгийн их борлосон ном” шагнал хүртжээ. Шагнал гардуулах ёслол ням гаригт Санкт-Петербург хотод болов. АНУ Хиросима, Нагасакид атомын бөмбөг хаяхын өмнөхөн дайны төгсгөлд Өвөрбайгальд болж байгаа үйл явдлын тухай романд гардаг. Романд Петька хүү, японы олзлогдсон эмч Хиротаро нарын найрамдалын тухай өгүүлдэг. Геласимов энэ жил Парисын номын үзэсгэлэнд Францад хамгийн нэрд гарсан оросын зохиолчоор шалгарсан юм. Түүний бүтээлийг олон хэлээр хөрвүүлжээ.