Украин 5-р сард хийн төлбөрөө бүрэн төлсөн гэж Оросын “Газпром” концерн батлав. “Нафтогаз Украина” компанийн мэдээлснээр 5-р сард “Газпром” компаниас 2,37 тэрбум шоо метр хий авчээ. Хийн зарим хэсгийг нийт 646,8 сая долларын өртөгтэй газар доорх агуулахад шахах юм. 2009-2019 онд хий нийлүүлэх гэрээгээр хий нийлүүлсэн сарын төлбөрийг 7-оос хэтрүүлэлгүй төлөх, төлбөр төлөөгүй тохиолдолд төлбөр тооцооны урьдчилсан системд шилжихээр тусгажээ. Украин 1-р сард оросын хийг Европт хүргэхэд саад хийсэн юм. Украины талд шууд нийлүүлсэн түлшний үнэ төлөөгүй улмаас Орос улс Украинд хий нийлүүлэхээ зогсоохоос аргагүй болсон юм.