Франц улс Атлантын далайн А-330 аэробус сүйрсэн хэсэгт атомын шумбагч хөлөг илгээж байна. Хайгуулын шинэ системээр тоноглосон “Эмерод” шумбагч лхагва гаригт ослын газар очино гэж ерөнхий сайд Франсуа Фийнон мэдэгдэв. Шумбагч далайн ёроолоос сүйрсэн нисэх онгоцны хар хайрцгийг илрүүлэхэд тусална. Мөн францын хөлөг хайгуулын ажилд оролцож, бразилийн хөлөгтэй үйл ажиллагаагаа уялдуулж байна. Бразилийн эргээс 1,2 мянган км зайд Атлантын далайд онгоц осолдсон юм. Тэндээс нисэх онгоцны хэд хэдэн хэсэг, 17 хүний цогцос олджээ. “Эр Франс” компанийн 6-р сарын 1-нд хөөрсөн Рио-де-Жанейро-Парисын чиглэлийн нисэх онгоцонд 228 хүн явсан юм.