“Оросын төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тусгай галт тэрэг Монголын нутгаар аялж дууслаа. Монголын төмөр замчдад эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор галт тэргийн бүрэлдэхүүнд орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж бүхий вагон залгажээ. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн өндөр мэргэжлийн “дотор, зүрх судас, мэс засалч, мэдрэл, нүд, чих хамар хоолойн” эмч нар Улаанбаатар төмөр замын өртөөний оршин суугчдыг үзэв. Эмнэлгийн галт тэргэнд Монголын 800 орчим оршин суугч хандаснаас 200 нь хүүхэд байв. Үүнээс гадна галт тэрэгний бүрэлдэхүүнд явсан “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн соёлын ордоны жүжигчид үдэш концерт тоглож байв.