Санкт-Петербург хотод өчигдөр дууссан Дэлхийн үр тарианы форумд дэлхийн хэд хэдэн улсын хөдөө аж ахуйн сайд нар бүхий мянга гаруй мэргэжилтэн оролцов. Форумын гол сэдэв дэлхийн хүнсний аюулгүй байдал, түүний хэрэгцээг хангах үр нөлөөтэй байгууллага байгуулах явдал юм.  Орос улс болон дэлхийд дэлхийн үр тарианы форум буюу ийм түвшний арга хэмжээ анх удаа болж байна. Петербургийн олон улсын эдийн засгийн форумыг тохиолдуулан зохиосон энэ хуралд оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев ийм санаачилга гаргасан билээ. Тэрээр үүнийг тодорхойлохдоо: "Манай дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хамгийн чухал асуудлын нэг нь үр тарианы зах зээлийн асуудлыг шийдэх явдал юм. Бид энэ санааг дэвшүүлэх үед хүнсний аюулгүй байдлын хэлэлцүүлэг санхүүгийн хямаралын асуудалтай давхцана гэж бид санаагүй. Дэлхийг үр тариагаар хангах асуудал нь зөвхөн хүнсний аюулгүй байдлын асуудал биш билээ. Дэлхийн янз бүрийн бүс нутагт тогтвортой байдлыг хангах нийгмийн маш чухал асуудал юм.  Хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас дэлхийн үр тарианы зах зээлд томоохон тоглогч болсон Орос, Украин, Казахстаны бүлэг байгуулах тухай хэлэлцүүлэг нь Дэлхийн форумын гол сэдэв байна. Энэ гурван оронд дэлхийн буудайн экспортын дөрөвний нэг нь ноогддог. Дэлхийн үр тарианы экспортод тэдний эзлэх хувь хэмжээ 35 хувиар өсч магадгүй гэж Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник форумын үеэр мэдэгдсэн билээ. Дамын наймааны хүчин зүйлийн хамаарлыг арилгах тул Орос улс Казахстан, Украинтай хамтран дэлхийн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ өргөжүүлэх хүчин чармалтай уялдуулах хэрэгтэй гэж тэр үзэж байна. Египетийн прокурорын газар бараг 10 сая долларын өртөгтэй оросын буудайг улс орноосоо гаргахаар шийдсэн юм. Орос улс дэлхийн үр тарианы зах зээлд өрсөлдөгчийн сөрөг үйлдэлтэй ийнхүү тулгарсан билээ. Орос улсыг албан ёсоор буруутгасан зүйл байгаагүй, түүнээс гадна үр тариа худалдан авсан компани, мөн египетийн төр засгийн зүгээс ямар нэг гомдол гараагүй. Зах зээлд америк буудай, дотоодынхтой өрсөлдөсний улмаас ийм хэрэг гарсан гэж оросын экспортлогчид үзэж байна. Орос, Казахстан, Украины бүрэлдэхүүнтэй үр тариа үйлдвэрлэгч бүлэг байгуулснаар өлсгөлөнг улам гүнзгийрүүлэхээс ид шидгүй энэ мэт шударга бус өрсөлдөөний эсрэг амжилттай тэмцэнэ.