Оросын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 2009 оны Европын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Туркийн багийг 74:61 оноогоор ялав. Оросын шигшээ баг тоглолтын цагийн эхний дөрөвний нэгт өрсөлдөгчөөсөө 13 оноо илүү авч, тоглолт дуусах хүртэл давуу байдлаа хадгалав. Шийдэнд таван удаа тохож, 16 оноо авсан Светлана Абросимова шилдэг тоглогчоор шалгарчээ. Европын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний бүлгийн эхний шатанд оросын тамирчид 6-р сарын 8-нд Серби, 6-р сарын 9-нд Литвын багтай тоглоно. Ням гаригт болсон тоглолтоор Литвын баг 71:49 оноогоор Сербийн багийг буулган авчээ.