Орос улсын хар тэнгисийн эргийн Сочи хотод “Кинотавр” үндэсний 20 дахь наадам эхлэв. Энэ жил наадмын шилдэг шагналын төлөө 12 кино өрсөлдөж байна. Голдуу залуу найруулагчдын бүтээл байна. Бүх кино өөрийн гэсэн өнгө аястай, гайхалтай тул шүүгчид сонголт хийхэд амаргүй байна гэж кино шүүмжлэгчид тэмдэглэв. Сочи хотын кино наадам 20 гаруй жилийн турш уран бүтээлийн гараагаа эхэлж байгаа найруулагч, жүжгийн зохиолч, жүжигчдэд кино урлагт хөл тавих үүдийг нээж байна гэж ерөнхийлөгч Д.Медведев мэндчилгээндээ дурджээ. “Наадам бүгдэд гэнэтийн бэлэг барьж, мэргэжлийн хувьд ахихад дорвитой түлхэц болно” гэдэгт тэр итгэлтэй байна.