ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачёв дахин өөрчлөлт шинэчлэлт хийхийг уриалав. Энэ удаа өрнөдийн ертөнц өөрчлөлт шинэчлэл хийх ёстой. Дэлхийн санхүүгийн хямарал 20-р зууны төгсгөлийн эдийн засгийн загвар зохисгүй болохыг харууллаа гэж Михаил Горбачёв тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар өрнөдийн загвар нь үлэмж ашиг олох, цөөн бүлэг хүмүүсийн хэт өндөр хэрэглээнд тулгуурлажээ. Нөөцийн хязгааргүй хэрэглээ, нийгэм болон эко улс төрийн хариуцлагагүй байдал илт байна. Дэлхий ертөнц капитализм, социализмын элементийг нэгтгэсэн эдийн засгийн холимог систем шаардлагатай гэж ЗХУ-ын анхны болон сүүлчийн ерөнхийлөгч үзэж байна.