БНАСАУ-ын төв шүүх америкийн хоёр сэтгүүлчид засан хүмүүжүүлэх газар 12 жил хорих ял оноов. Тэднийг 3-р сард тус улсын хил хамгаалагчид баривчилсан юм. Мэдээллийн ЦТАК агентлагийн уламжилснаар тэднийг Солонгосын төр засаг, хил зөрчсөн ноцтой гэмт хэрэгт буруутгасан байна. АНУ-ын Калифорни муж улсын “Каррент ТВ” компанийн сэтгүүлч Юна Ли болон Лора Лин нар хойд солонгосын дүрвэгсдийн талаар баримтат кино хийхээр хятадын хилийн хотуудаар явж байжээ. Пхеньяны уламжилснаар 3-р сарын 17-нд сэтгүүлчид Туманган голын хятадын эргээс эсрэг талд гарч БНАСАУ-ын хилийн албаныханд баригджээ.