Лалын “Хезболлах” нам Ливаны парламентад ихэнх суудал авсангүй. Ням гаригт болсон сонгуулийн урьдчилсан дүн ийм байна. “Хезболлах” намын тэргүүлсэн шиитийн эвсэл ердөө 52 суудал авчээ. Засгийн газрын талын хүчин 70 суудалтай байна. Сонгуулийн дүн Ливанд хэрэгжүүлэх улс төрийн бодлогыг олон талаар тодорхойлно гэж шинжээчид үзэж байна.