Изралийн засгийн газрын шийдвэрээр тус улсад Орос улстай стратегийн яриа хэлэлцээ хийх ажлын хэсэг байгууллаа. Орос улстай тогтоосон харилцааг шинэ түвшинд гаргахыг санаачилсан Израилийн Гадаад хэргийн сайд Авигдор ажлын хэсгийг ахалж байна. Израиль, Оросын харилцаа өргөжиж байна. Энэ нь олон улсын бодлогод израилийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байна гэж ажлын хэсэг байгуулахтай холбогдуулан ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн билээ. Өнөөгийн байдлаар Орос гаралтай израилийн сая гаруй иргэн тус улстай нягт холбоотой байна гэж тэр тэмдэглэв.