Украины ерөнхий сайд Юлия Тимошенко 2010 оны ерөнхийлөгчийн сонгууль оролцох бодолтой байна. Бүс нутгийн нам засгийн газрын тэргүүний эвсэлтэй бүлэг байгуулахаас татгалзсаны дараа ийм мэдэгдэл хийв. Тимошенког дэмжигчид сөрөг хүчнийхэнд намынх нь удирдагч Виктор Януковичийг ерөнхийлөгчөөр сонгох хувилбар санал болгожээ. Энэ тохиолдолд ерөнхий сайд суудалдаа үлдэх боломжтой юм. Харин бүс нутгийн намын тэргүүн Янукович ерөнхийлөгчийг парламент бус бүх иргэн сонгоно гэжээ.