Консерватив төвч ардын нам Европарламентад гуравны нэг гаруй суудалтай боллоо. Тус нам 736-аас 273 суудалтай болжээ. Европарламентын хэвлэлийн бага хурал дээр өнөөдөр танилцуулсан үр дүнгээс үзэхэд социалистууд хоёрдугаар байрт оржээ. Тэд 165 суудал авч, ялагдсан гэж үзэж байна. Либерал нам 78-84 суудал, “ногоонтны” нам 52-56 суудал авчээ. Үлдсэн суудлыг Еропын үндэстэн дамнасан улс төрийн үндсэн нэгдэлд багтдаггүй намуудад хуваарилсан бөгөөд эрс болон хэт баруунтны намд ихэнх суудал ноогдож байна. Сонгогчдын ирц Европарламентын шууд сонгуулийн түүхэнд хамгийн бага буюу 44 хувьтай байв. Сонгогчдын ирц муу байгаа нь дэлхийн эдийн засгийн хямаралтай холбоотой гэж тус парламентын бүлгийн дарга нар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.