Атлантын далайн ослын бүсээс “Эр Франс” компанийн А-330 нисэх онгоцны амь үрэгдсэн 17 хүний цогцос олдов. Амь үрэгдсэн хүмүүсийн цогцос, нисэх онгоцны хэсгийн эрж хайж байгаа бразилийн цэрргийнхэн энэ тухай мэдэгдэв. Рио-де-Жайнеро-Парисын чиглэлийн нисэх онгоцонд багийн гишүүд, 228 зорчигч явсан юм. Нисэх онгоц 6-р сарын 1-нд Бразилийн эргээс 1,5 мянган км зайд далайд сүйрчээ.