Оросын гайхамшигтай бүжгэн жүжигчин, бү жиг дэглэгч Наталья Касаткина ойгоо тэмдэглэж байна. Тэр 75 нас сүүдэр зооглож байна. Түүний 20 жил бүжиглэсэн их театрт даваа гаригт «Сюрприз гала» гэсэн хөгжилтэй нэртэй концертыг түүнд зориулаж тоглоно. Их мастер Марина Семенова, Асаф Мессерер нарын шавь тэрээр сонгодог болон орчин үеийн бүжгэн жүжгийн тоглолтоороо үзэгч олныг байлдан дагуулсан билээ. Шүүмжлэгчид түүнийг «Цог заль бадарсан ухаалаг хөлтэй, жинхэнэ Терпсихорын сэтгэлийн хөдлөлтэй» бурханаас заяасан бүжгэн жүжигчин гэж нэрлэдэг байлаа. Владимир Васильев түүний хамтран бүжиглэгчин нь цөөнгүй удаа байсан бөгөөд амьдралынх нь бол байнгын өмөг түшиг билээ. Тэр 2 хагас зуун жил амьдарч байна. Васильева Касаткина нар 40 жил тэргүүлэж байгаа сонгодог бүжгэн жүжгийн театр бол бидний амьдралын утга учир гэж үзэж байна.