Өнөөдөр хар далайн Сочи хотод хүндэт ойн 20 дах «Кинотавр» оросын кино наадам нээгдлээ. Гол уралдааны хөтөлбөрт залуу найруулагчдын 20 шинэ кино орсон байна. Саяханы Каннын кино наадмын «Онцгой үзэгдэл» хөтөлбөрт оролцсон Николай Хомерикийн «Харанхуйн тухай үлгэр» кино бас оролцож байна. Кинотаврын зохион байгуулагчид хуучны танил кино үзүүлэхээс гадна шинэ киноны сюрприз нээлтүүд хийнэ гэж амлаж байна. Наадмыг хаах 6-р сарын 14 нд ялагчдын нэрийг зарлана.