Иран «газар-агаар» ангилалын дуунаас хурдан пуужингын үйлдвэрлэлийн шинэ шугамаа ашиглалтанд орууллаа. Энэ пуужин 40 км-ын тусгалтай бөгөөд нисэх онгоц, нисдэг тэрэг сөнөөх чадвартай гэж ИРНА агентлаг уламжилллаа. Ойрхи дорнодод байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазд хүрч чадах 2 мянган км-ын тусгалтай «газаг-газар» ангилалын шинэ пуужинг цэргийнхэн амжилттай туршлаа гэж 5-р сард Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмаднежад зарласан билээ.