Улсын думын депутат Константин Затулинд тохиолдсон хэрэг явдлыг Оросын ГХЯ зүгээр орхихгүй гэж тус яамны орлогч сайд Григорий Красин мэдэгдлээ. Бямба гаригт Санкт-Петербургээс Симферопольд нисэж очсон Затулиныг украйны хилчид онгоцноос нь буулгаагүй байна. Энэ байдлаас болж бие нь муудах үед түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар цусны даралтны хэт бууралт гэсэн онош тавьжээ. Затулин Крымд «Агуу их орос үг» наадмын нээлтэнд оролцохоор ирсэн билээ. Ноднин жилийн зунаас түүнийг Украйн улс руу орохыг хориглосон яагаад гэвэл депутат Крымын статусын талаар саналаа илэрхийлсэн «нон грата хүн» болсон юм.