Өнөөдөр европарламентын 4 өдрийн сонгуулын шийдвэрлэх үе ЕХ-ны 18 орны сонгогчид сонгуулын хэсэгт ирэх ёстой. Брюсель дэх Европарламентын төв байранд даваа гаригийн шөнө сонгуулын дүнг зарлана. Өнгөрсөн өдрүүдэд 27 орноос 7 орон л саналаа өгсөн байна. ЕХ-ы бүх орныг хамарсан эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрсэн энэ үед сонгуул болж байна. Ийм учраас хэт барууны үндсэрхэг, хэт даврагч үзэлтэй нэр дэвшигчид олон санал авч мэднэ гэж ажиглагчид таамаглаж байна. ЕХ-ы сонгогчдын идэвхи ихэд буурч байгаа бөгөөд түрүүчийн сонгуулд 45 хувь нь л оролцжээ.