Зургаадугаар сарын 1-нд Атлантын далайд алга болсон францийн «Эр Франц» компаний А330 онгоцонд сууж явсан 2 эрэгтэй хүний цогцсыг олсон байна. Тэдний цогцсыг нэгэн арал дээр байгаа Бразилын цэргийн баазад авчирч таниулах ажил явуулна. Осол болсон байж болзошгүй газраас онгоцны далавчны хэсэг, суудал болон бусад хэсэг олджээ Рио-де-Жанейрогоос 228 зорчигчидтой нисэж явсан онгоц яагаад осолд орсон нь одоогоор тодорхой биш байна. Алга болхоос нь 4 минутын өмнө эвдрэл илэрсэн гэсэн 24 автомат дохио ирсэн байна. Онгоц цахилгаанд цохиулсан гэсэн таамаглал нотлогдоогүй байна.