Үр тарианы худалдаа болон үйлдвэрлэлд олон улсын шинэ бодлого боловсруулахын төлөө байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Тэргүүлэгч шинжээчид зах зээлийн хүлээн авч болохүйц үнийг тогтоон барьж байхад өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлэх ёстой гэж Д.Медведев Санкт-Петербургт болж байгаа Бүх дэлхийн үр тарианы форум дээр бямба гаригт үг хэлэхдээ мэдэгдлээ. Үр тариагаар хангах явдал бол дэлхийд нийгмийн тогтвортой байдлыг хангаж, хүнсний аюулгүй байдлын нөхцлийг бүрдүүлэж өгөх гол хүчин зүйл гэдгийг Д.Медведев онцлон тэмдэглэлээ. Нийтийг хамарсан өлсгөлөн, дутуу хооллох явдал одоо болтол байсаар байгаад Д.Медведев харамсаж байгаагаа илэрхийллээ