Оросын эстрадын одод Москвад нэрд гарсан удирдаач, хөгжмийн зохиолч, Бүх холбоотын радио телевизийн эстрад-симфони найрал хөгжмийн зохион байгуулагчийн нэг Юрий Силантьевийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан гала концертод оролцов. Оросын хөгжмийн амьдралын бүхэл бүтэн эрин Юрий Силантьевийн уран бутээлтэй холбоотой юм. Тэрээр Бүх холбоотны радио телевизийн эстрад-симфони найрал хөгжмийг бүр 25 жилийн турш удирдав. Юрий Силантьевын олон талт авьяас билиг, бутээлч олон санаа хэрэгжүүлэх чадвар нь бишрүүлэв. Түүний найрал хөгжмийн ачаар зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын олон бүтээл ЗХУ-д төдийгүй хилийн чанадад олонд түгсэн юм. Хамтлаг улс орон даяар болон Герман, Польш, Чехословак, Финлянд, Куба, Итали, Голланд, Израиль зэрэг олон улсад аялан тоглосон. Александр Цфасманы зохиосон “Хурдан хөдөлгөөн» хэмээх бутээл найрал хегжмийн нэг ёсны нэрийн хуудас болжээ. Юрий Силантьев хөгжмийн янз бүрийн төрөл дээр ажиллаа. Чухам Силантьев радио телевизийн найрал хөгжмийг эстрад-симфони найрал хөгжим хэмээн нэрлэсэн гэж тус хамтлаг одоо бүрэлдэхүүнд нь орсон Оросын хөгжмийн төвийн ерөнхий захирал Ирина Герасимова “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд, “Эстрад симфони хөгжмийн арга маяг Юрий Силантьевийн найрал хөгжмийг тэргүүлсэн 1958 онд бий болов. Бүх холбоотын радио телевизийн найрал хегжим эстрадын ба симфони бүтээл хөгжимдөж чадна гэж тэрээр үзсэн юм. Хамтлаг нэрд гарсан дуучдын дууг дагалдан хөгжимдөх төдийгүй симфонии ба концертын томоохон хөгжимт жүжиг хөгжимдөж байсан. Эдүүгээ найрал хөгжим электрон ба сонгодог уламжлалт зэмсгээс бүрэлдсэн. Энэ нь гоц авиа аялгуутай найрал хөгжим билээ. Силантьев эстрадын гайхамшигт дуучин тухайлбал Алла Пугачёва, Муслим Магомаев, Лев Лещенко, Валентина Толкунова нарыг тайзнаа гаргаж, уран бүтээлийн гараанд нь тусласан юм. Киноны хөгжим бичих нь найрал хөгжмийн амьдралын онцгой хуудас болсон. Хамтлаг «Машинаас болгоомжил», «Хаврын 17 учрал» гэх мэт зөвлөлтийн нэрд гарсан кинонд дуу оруулав. «Силантьевын дээд зэргийн мэргэшил болон тоглох соёл бидний хувьд нэг ёсны гэрэлт цамхаг болсон гэж найрал хөгжмийн өнөөгийн уран сайхны удирдагч хөгжмийн зохиолч Александр Клевицкий хэлээд, “Амьд дуу авиа, найрал хегжимтэй харилцахаас илүү сайн зүйл хөгжимчин хөгжмийн зохиолчийн хувьд байдаггүй. Юрий Силантьевын удирдсан хамтлаг миний бүтээлийг хөгжимдөөсэй гэж залуу байхдаа мөрөөдөж байсан. Эдүүгээ бид түүний үйл хэргийг үргэлжлүүлж байна. Найрал хөгжим маань бүтээлч шахуу төлөвлөгөөтэй. Бид урьдын ба өнөөгийн гарамгай хөгжимчин дуучидтай хамтран ажиллаж байна. Зарим хөгжмийн зохиолчид манай хамтлагт л зориулан бутээлээ зохиодог гэв. Найрал хөгжим уламжлалыг залгамжлан үргэлжлүүлж байгаагаа Москвад “Юрий Силантьевд өргөх бэлэг хэмээн нэрлэсэн гала концертын явцад харууллаа.