Оросын хүн ам суут яруу найрагч Александр Пушкины мэндэлсний ойд зориулсан Пушкины өдрийг үндэсний баярын хувьд өнөөдөр 6-р сарын 6-нд тэмдэглэж байна. Пушкины мэндэлсний 210 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байгаа бөгөөд уламлалт ойн баяр ёслолын хүрээг өргөжүүллээ. Александр Пушкины төрсөн болон яруу сайхан олон арван шүлэг бичсэн Москва хот баяр ёслолын төв боллоо. Москвагийнхан Тверийн цэцэрлэгт гудамж дахь Пушкины хөшөөний дэргэд 6-р сарын 6-нд уламжлал ёсоор цугларч, амьд цэцэг өргөж, энд шүлэг уншиж байна. «Пушкин бидэнд одоо ч үгүйлэгдэж байна гэж нэрд гарсан утга зохиол судлаач Пушкины уран бутээл судлаач Валентин Непомнящий хэлээд, А.Пушкин соёлыг аврахад зайлшгүй чухал юм. Соёл бол ард түмний сүнс, үндэстэн бүрт байгаа хамгийн гол зүйл юм. Соёл иргэншилт ертөнц диваажинг бий болгохыг хичээдэг. Гэвч дэлхийд диваажин хэзээ ч, бий болохгүй. Харин сайхан сэтгэлийг хадгалж болно. Пушкин оросын соёлын манлай нэг ёсны далбаа болсон. Тэрээр ариун Оросын эрхэм дээд зорилгыг уран зохиолын хэлбрээр ухаанд багтамгүй гэмээр аргаар илэрхийлэн дүрслэн харуулсан. Энэ нь одоо бидэнд цэвэр агаар мэт дутагдаж байна гэлээ. Москва сонгодог яруу найрагчийн энэ удаагийн ойг үнэхээр онцгой хэдэн явдлаар тэмдэглэж байна. Пушкины үр садын дэлхийн анхдугаар их хурлыг үүнтэй холбогдуулан дурдая. Пушкины удмын бараг 100 төлөөгч энэ хуралд ирлээ. Олонх нь суут дээдсийнхээ өлгий нутагт анх удаа иржээ. Пушкины улсын музей цуглуулгынхаа маш ховор үзмэрүүдийг тэдэнд өнөөдөр үзүүлж байна. Ирээдүйн яруу найрагчийн загалмай зүүх уеэр өмссөн жижигхэн цамц тэдгээрийн дотор байна. «Шүлэгчийн авьяас билгийн оронд» урлагийн наадам Москвад «Пушкин» цайны газарт болж байна Оросын яруу найрагчийн суу билгийг биширдэг францын нэрд гарсан жужигчин Фанни Ардан баярын зочин боллоо. Пушкины «Евгений Онегин» шүлэглэсэн романы гол баатар миний хувьд эрэгтэй хүний үлгэр жишээ болсон гэж Ардан хэллээ. Жужигчин нэрд гарсан бүтээлийн хэдэн мөрийг оросоор уншив. Гадаадын иргэд Орост Пушкиний ойд зориулсан баяр ёслолд оролцдог. Тухайлбал европын хөгжимчид Чайковскийн Пушкиний зохиолоос сэдэвлэн зохиосон хоёр дуурийг Петербургт үзүүлэхэд оролцов. Английн дуучин Эндрю Гудвин “Евгений Онегин” дуурьт гоцлон дуулж, чехийн удирдаач “Гилбэрийн хатан” дуурийг удирдав. Тэр ч байтугай Пушкины өдрийг Орост төдийгүй дээрх улсуудад аль хэдийнээс тэмдэглэж байна. Тухайлбал Хятадад “Пушкины үлгэр хүүхдийн нүдээр” соёлын төслийг яруу найрагчийн мэндэлсний 210 жилийн ойд зориулжээ. Мөн «Британи дэх Пушкин» оросын яруу найраг, соёлын уламжлалт наадам Лондонд өнөөдөр болж байна.