Москвагийн тэтгэврийн насныхан дэлхийн өнөөгийн хямарлын нөхцөлд нэмэлт тусламжинд найдах боломжтой. Нийслэлийн хотын захиргаанаас энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэтгэвэрт суугаа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс суугаа гэр бүл, ганц бие тэтгэврт суугаа хөгшчүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Асрах хүнгүй хөгшид, телевизор, угаалгын машин, бусад үнэтэй эдлэл авах шаардлагатай хүмүүст тусална. Нэг удаагийн тусламжийн дээд хэмжээ 30 мянган рубль байна.